dobu.mndobu

Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний конвейерийн системийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарлаа

Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний конвейерийн системийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэрийг Улсын комисс гаргалаа.

Өмнөговь аймгийн Засаг даргын “Улсын комисс томилох тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр тус байгууламжид ажиллаж, улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэрийг гаргасан байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын хамгийн урт буюу 12.6 километр урт тэжээлийн нүүрсний конвейер, бутлуур болон нүүрс ачилтын байгууламжийг 18 сарын хугацаанд бүрэн барьж ашиглалтад оруулжээ.

Конвейерийн систем ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийн зардал болон бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, үйлдвэрлэлийн бүтээмж, ашигт ажиллагаа нэмэгдэхээс гадна авто тээврээс үүдэлтэй тоосжилт, агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц буурах боломж бүрдэж байна.

Тус байгууламж нь Германы DIN конвейерийн стандартыг үйлдвэрлэлийн технологид нутагшуулсан бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Мөн авто тээврээс үүдэлтэй тоосжилтыг 80 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг ашигласнаараа онцлогтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.