dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 4.1 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 4.1 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 4.1 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай борлууллаа.

Эхний арилжаагаар 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг нэг тонн тутмыг 33.9 ам.доллараар арилжаалж, нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгуулсан байна.

Хоёр дахь арилжаагаар 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 59.7 ам.доллараар арилжаалж, нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Энэхүү арилжаанд хоёр оролцогч өрсөлдөж, нэг тонн нүүрсний үнэ анхны дуудсан үнээс 5.0 ам.доллар буюу 9 хувиар өссөн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 15 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 1.2 сая тонн нүүрсийг 100 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.