dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд “Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно” гэсэн заалтыг шинээр тусгалаа.

Ийнхүү дүрэмд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагыг цаашид хувь хүнээр эсвэл багийн хэлбэрээр томилон ажиллуулах эрх зүйн үндэс бүрдэж байна.

Энэхүү өөрчлөлт нь компанийн удирдлагын тогтолцоог илүү уян хатан, үр ашигтай зохион байгуулах, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн менежментийн шийдэл гаргах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.