0

Уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын гүйцэтгэл 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 5 сая тонн-ыг давлаа.
Ийнхүү компанийн нүүрсний экспортын хэмжээ төлөвлөгөөт үзүүлэлтээс 24.5 хувиар давуулан биелсэн байна.
Экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд уурхайн олборлолт, нүүрс ачилт, тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг үр ашигтай ашиглах, борлуулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Энэхүү амжилт нь компанийн үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, нүүрсийг зах зээлд нийлүүлэх хүчин чадал нэмэгдэж байгааг харуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.