0

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Гал морин” жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим ажилтнуудыг Монгол Улсын төрийн дээд шагнал, Засгийн газрын болон салбарын шагналаар шагналаа.
Шагналыг компанийн удирдлагууд гардуулан өгч, уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ажилтнууддаа талархал илэрхийлэв.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор:
Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Янгугийн Содчимэг
Автосамосвалын операторч Буджавын Батдорж
Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Захиргаа, удирдлагын газрын дарга Болдын Гансүх
Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Амарцогтын Одонтунгалаг
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Хүдэрчулууны Нацагдорж
Тээвэр зохицуулалтын хэлтсийн ажилтан Сосорын Азжаргал
Тээврийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Бямбасүрэнгийн Баяржаргал
Автогрейдерийн операторч Цэндсүрэнгийн Мөнхбат
Бульдозерын операторч Базархүүгийн Энхбаяр
Барилгын инженер Ёндонгийн Одбаяр
Цахилгааны инженер Доржсүрэнгийн Өлзийгэрэл
“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр:
Борлуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Золбаярын Энх-Оч
Жолооч Юндэнгийн Галдабошигт
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны “Жуух бичиг”-ээр:
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Жаргалсайханы Энхнаран
Бичиг хэргийн мэргэжилтэн Зууннасангийн Оюунсүрэн
Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэн Бадарчийн Цэрэндолгор
Сангийн яамны “Жуух бичиг”-ээр:
Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Бямбасүрэнгийн Намуундаарь
Шагнал хүртсэн нийт хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.