0

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын албатай хамтран “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгууллаа.
Хуралд салбарын яамд, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэлээр санал солилцов.
Хурлын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, тулгамдаж буй асуудал болон боломжит шийдлийн талаар танилцууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.