0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Гончигсүрэнгийн Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар зарлигаар Монгол Улсын төрийн дээд “Алтан гадас” одон-гоор шагнагдсаныг компанийн удирдлагууд өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Г.Энхбат нь 2019 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж, байгууллагын хяналт, сахилга хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.