dobu.mndobu

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Өмнөговь аймагт зохион байгуулагдаж буй мэргэжлийн боловсролын салбарын сайн туршлага судлах уулзалтын хүрээнд 21 аймгийн 27 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр оролцогчид компанийн уурхайн үйл ажиллагаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн процесс болон мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл, ажлын байрны онцлогтой танилцаж, харилцан туршлага солилцов.

Мөн Өмнөговь аймгийн Политехник коллежийг төгсөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж буй орон нутгийн ажилтнууд өөрсдийн ажлын байр, үйлдвэрлэлийн орчинтой танилцуулж, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, удирдлагуудтай санал солилцлоо.

Тус арга хэмжээ нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.