0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар нийт 192.0 мянган тонн нүүрсийг 17.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Арилжаагаар үнслэг багатай 1/3 коксжих нүүрс, 1/3 коксжих нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрсийг тус тус борлуулсан бөгөөд арилжаанд оролцогчдын өрсөлдөөний үр дүнд зарим бүтээгдэхүүний үнэ өсөлттэй гарлаа.
2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 98 удаагийн биржийн арилжаагаар 428.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.18 сая тонн нүүрсийг БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.