dobu.mndobu

Эрдэнэс Монгол нэгдэл БНЭУ-тай коксжих нүүрсний экспортын чиглэлээр хамтран ажиллана

Эрдэнэс Монгол нэгдэл БНЭУ-тай коксжих нүүрсний экспортын чиглэлээр хамтран ажиллана

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг туршилтаар экспортлох, инженер техникийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр санал солилцов.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас коксжих нүүрс худалдан авах сонирхолтой БНЭУ-ын ган үйлдвэрлэгч Steel Authority of India Limited компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх, бодит үр дүнд хүрэх боломжийг эрэлхийлэх нь чухал болохыг талууд онцоллоо.

БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд тус улсын төрийн өмчит Steel Authority of India Limited компани жилд их хэмжээний коксжих нүүрс хэрэглэдэг. Тус компанийн хэрэглэж буй коксжих нүүрсний дийлэнх хувийг гадаадын зах зээлээс импортолдог байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх, гуравдагч зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд БНЭУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.