0

Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 15 дахь жилдээ эхэллээ.
Үзэсгэлэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож, компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлийн хөгжил, шинэ бүтээн байгуулалтуудаа олон нийт, салбарын төлөөлөлд танилцуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 орчим орны 250 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани оролцож, уул уурхайн техник, хүнд машин механизм, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдээ дэлгэн үзүүлж байна.
“Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.