dobu.mndobu

Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улсаас БНЭУ-д коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах хүрээнд Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India Limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр SAIL компани Тавантолгойн коксжих нүүрсийг худалдан авах сонирхлоо илэрхийлж, нүүрсний дээжийг туршилтаар нийлүүлэн чанарын үнэлгээ хийх хүсэлт тавив. Туршилт амжилттай болбол Энэтхэгийн зах зээлд Монголын коксжих нүүрсний борлуулалтыг өргөжүүлэх шинэ боломж бүрдэх юм.

БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд төрийн өмчит SAIL компани жил бүр 17 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Тус компанийн хэрэглээний 85 хувийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортлон хангадаг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.