dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, улсын төсөвт бодит хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжиллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, ТОП-10 татвар төлөгч компанийн нэгээр шалгарлаа.

Тус компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, улс орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4 их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70 хувийг сүүлийн гурван жилд төвлөрүүлжээ.

Тодруулбал, компани 2023 онд 2.8 их наяд, 2024 онд 3.5 их наяд, 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.