dobu.mndobu

НҮБХХ-ийн Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөртэй танилцлаа

НҮБХХ-ийн Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөртэй танилцлаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөр нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, хариуцлагатай засаглалыг дэмжихэд чиглэдэг онцлогтой.

Уулзалтын үеэр НҮБХХ-ийн Жендэрийн шинжээч Н.Уянга, Жендэрийн Үндэсний эксперт Б.Оюун, Жендэрийн Үндэсний шинжээч О.Туяа нар хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, үр өгөөжийн талаар танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо.

Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийн танилцуулах уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу болон компанийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

НҮБХХ-ийн Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт (UNDP Gender Equality Seal Certification) нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлж буй байдлыг үнэлж баталгаажуулахад чиглэдэг юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.