dobu.mndobu

32 мянган тонн нүүрс 2.23 сая ам.доллараар арилжааллаа

32 мянган тонн нүүрс 2.23 сая ам.доллараар арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 32.0 мянган тонн нүүрсийг нийт 2.23 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр арилжааллаа.

Тус арилжаагаар баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 32.0 мянган тонныг 69.7 ам.долларын үнээр борлуулж, эхлэх үнээс 12.9 ам.доллар буюу 22.7 хувиар өссөн байна. Арилжаанд нийт 8 оролцогч оролцжээ.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 128 удаагийн арилжаагаар 591.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.03 сая тонн нүүрс арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.