dobu.mndobu

96 мянган тонн нүүрс арилжааллаа

96 мянган тонн нүүрс арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэх нөхцөлөөр арилжааллаа.

DAP Мандал нөхцөлөөр баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 114.7 ам.доллароор арилжаалж нийт 7.34 сая ам.долларын хэлцэл хийлээ.

DAP Ганцмод нөхцөлөөр 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн, 77.7 ам.доллароор арилжаалагдаж, үнэ 7.5 ам.доллар буюу 10.7 хувиар өссөн байна. Арилжаанд 7 оролцогч оролцлоо.

2026 он гарснаас хойш нийт 130 удаагийн арилжаагаар 601.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.13 сая тонн нүүрс арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.