0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 14.4 сая тонн нүүрс борлуулж, 980.6 сая ам.долларын орлого оллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын хэмжээ 76 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны мөн үед 582.4 сая ам.долларын борлуулалтын орлоготой байсан бол энэ онд 980.6 сая ам.долларт хүрч, орлого 68 хувиар нэмэгдлээ.
2026 оны эхний 5 сарын байдлаар биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 7.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 дахин өссөн байна. Үүнийг дагаад биржийн борлуулалтын орлого 630.9 сая ам.долларт хүрчээ.
Нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар өдөрт 109 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 дахин нэмэгдсэн байна. Үүнээс биржээр арилжаалсан нүүрсний ачилт нийт ачилтын 54 хувийг эзэлж байна.
Биржийн экспортын хэмжээ 7.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58.7 хувиар нэмэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.