0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэх нөхцөлөөр арилжааллаа.
Арилжаагаар эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонныг 61.0-65.5 ам.долларын үнээр борлуулж, үнэ 7.4 хувиар өссөн байна. Нийт хэлцлийн үнийн дүн 4.2 сая ам.доллар болжээ.
Мөн 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонныг 88.9-109.4 ам.долларын үнээр арилжаалж, үнэ 23.1 хувиар өссөн байна. Арилжаанд 7 оролцогч оролцжээ.
2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 139 удаагийн арилжаагаар 7.6 сая тонн нүүрсийг 642.16 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.