dobu.mndobu

Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид үйл ажиллагаатай танилцлаа

Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид үйл ажиллагаатай танилцлаа

БНХАУ-ын Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаа, ТНАЛТ болон нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Төлөөлөгчдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана тэргүүтэй удирдлагын баг хүлээн авч, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн явц болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын хүрээнд салбарын хөгжлийн чиглэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.