0

Өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг хууль бус малын эмийн худалдаа, түүнтэй холбогдсон хяналт шалгалт, талаар хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлж, зөвлөмж хүргэсэн.
Мэдээллийг тоймолбол, Мал, амьтны эрүүл мэндийн болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд малын эмийн хууль бус худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтад 24 аж ахуйн нэгж, 5 иргэн болон цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүйг онцоллоо.
Хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалт хийгдээгүй, хадгалалтын болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.
Нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг буюу 189.0 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, тэжээлийн нэмэлтийг хураан авч, 6 аж ахуйн нэгж, 3 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг тэрбээр мэдээлэв.
Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсан байна.
ЗӨВЛӨМЖ
Хяналт шалгалттай уялдуулан малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдүүдэд мал эмнэлгийн ерөнхий газраас дараах анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.
бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй малын эм, био бэлдмэлийг худалдан авахгүй байх;
оношлуурыг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхитэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх фэйсбүүкийн цахим хуудсаар хуулиар хориглосон хэлбэрээр малын эмийн зар сурталчилгаа явуулж буй иргэний гар дээрээс худалдан авалт хийхгүй байх;
явуулах талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй эсэх;
эсэх, гарал үүсэл, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж байх;
дамжин нийлүүлэгдсэн эсэхийг магадлах;
нягтлах;
нэмэлтийн сав, баглаа боодол, хаяг шошго, тэмдэглэгээ хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталж хэрэглэх;
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.