dobu.mndobu

Томас Фуллер хэдийгээр боол байсан ч математикийн гоц авьяастан байсан

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-02

Томас Фуллер хэдийгээр боол байсан ч математикийн гоц авьяастан байсан

Томас Фуллер 1710 оны орчимд Баруун Африкт, одоогийн Либери эсвэл Бенин бүс нутагт төрсөн гэж үздэг. 14 орчим настай байхад түүнийг эх орноос нь хүчээр авч явж Америкт авчирсан бөгөөд үлдсэн амьдралдаа боол болж ферм дээр ажиллаж өнгөрөөжээ. Хэдийгээр тэр хэзээ ч уншиж, бичиж сураагүй ч математикийн хамгийн ер бусын байгалийн авьяас чадвартай нэгэн байжээ.

Фуллер маш хэцүү тооцооллыг цээжээр боддогоороо тухайн үед алдартай болсон байна. Түүний гайхалтай чадварыг тухай үеийн хүмүүс үнэн эсэхийг шалгахыг хүсэн өөр өөр газраас сураг сонсон ирдэг байжээ. Тэд түүнээс үзэг, цаас, маш их цаг хугацаа шаарддаг математикийн хүнд сорилттой асуултуудыг асуудаг байв.

Нэгэн асуулт нь жил хагаст хэдэн секунд байдаг вэ гэж асуусанд Фуллер хурдан зөв хариулт өгсөн. Дараа нь түүнээс 70 жил, 17 өдөр, 12 цаг байсан бол хэдэн секунд амьдарсан бэ гэж асуусанд тэр хэдхэн минутын дотор зөв хариулсан. Нэгэн зочин хариулт буруу гэхэд Фуллер өршөөгөөрэй эрхэмээ би өндөр жилийг оруулсан гээд тайвнаар хариулжээ. Дахин шалгасны дараа тэд Фуллер яг зөв байсныг олж мэджээ.

Түүнээс мөн найман жилийн хугацаанд гахайн өсөлттэй холбоотой нарийн төвөгтэй фермийн тооцооллыг асуужээ. Хэдэн минут сайтар бодсоны эцэст тэр дахин зөв хариултыг гаргажээ.

Түүний гайхалтай математикийн авьяас чадварын тухай мэдээ Америк даяар тархаж, Европт ч хүрсэн. Олон эрдэмтэн, зохиолчид түүний ололт амжилтыг ашиглан гарал үүсэл, боловсролоос үл хамааран хүн бүрт байгалийн оюун ухаан, авьяас чадвар байдаг гэдгийг харуулсан. Түүний түүх тоо томшгүй олон хүнд урам зориг өгч, хүний оюун ухааны гайхалтай чадавхийн чухал жишээ болсон юм.

Томас Фуллер 1790 онд 80 орчим насандаа таалал төгссөн ч түүнийг түүхийн хамгийн агуу оюун ухааны тооны машинуудын нэг гэж дурсдаг бөгөөд түүний ер бусын авьяас чадвар нь өнөөдөр ч математикч, түүхчдийг гайхшруулсаар байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.