dobu.mndobu

Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их Засаг Их сургуульд суралцахаар шалгарчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-03

Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их Засаг Их сургуульд суралцахаар шалгарчээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй 13 байлдагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн их, дээд сургуулийнхаа суралцах эрхийн бичгийг гардан авлаа. 

МУИС-д байлдагч Б.Алдармөнх, Н.Одгэрэл нар эрх зүйч, Хөдөө аж ахуйн их сургуульд байлдагч Б.Батмэнд, Ө.Даваа-Очир, Ю.Гансүх нар бизнесийн удирдлага, Г.Мөнхзориг малын эмч, П.Сандагдорж геологич, ШУТИС-д байлдагч Б.Хишигбат геодези, уул уурхайн инженер, Б.Даваабаяр барилгын инженер, Б.Билгүүн уул уурхайн инженер, ҮБХИС-д байлдагч Б.Мөнхбаяр Ерөнхий цэргийн команд, "Их засаг" олон улсын их сургуульд байлдагч Б.Лхагва-Очир, Б.Анар-Эрдэнэ нар эрх зүйч мэргэжлээр тус тус суралцах эрхийг өвөртөллөө.

Суралцах эрхээ авсан байлдагчид цэргийн алба хаахаар ирж буй дүү нартаа хандан уриалга гаргасан юм. Цэргийн алба нь богино хугацаанд эр хүн байх ухаан, эмх цэгц, нөхөрлөлийн үнэ цэнийг сургадаг төдийгүй жолооны "В" ангилал болон Ховд аймгийн Политехник коллежид сантехникч, цахилгаанчин, барилгын өрөг угсрагч, гагнуурчин, засал чимэглэлч зэрэг хөрвөх чадвартай олон мэргэжлийг давхар эзэмшснээ тэд онцолсон юм.

Мөн өөрсдийн хүсэж мөрөөдөж байсан их сургуульдаа элсэн суралцах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн ангийн удирдлага болон Мотобуудлагын батальоны офицер, ахлагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.