0

Дэлхий ертөнц түүнийг Возинха гэж мэдэхээс өмнө түүний амьдрал тэс өөр байв. Түүний жинхэнэ нэр нь Жосимар Хосе Эвора Диас бөгөөд хөлбөмбөг маш их сонирхдог ч төлбөрөө төлөхөд үргэлж түүнд хэцүү байдаг байв. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд тэрбээр автобусны жолооч, цахилгаанчин хийдэг байсасн. Амжилт түүнд маш хол байсан ч тэр мөрөөдлөө хэзээ ч орхиогүй юм.
25 насандаа тэрбээр эцэст нь мэргэжлийн хөлбөмбөгчин болжээ. Олон хүн түүнийг хэтэрхий оройтсон, нас нь арай хөгшин гэж бодож байсан ч Возинхагийн шаргуу хөдөлмөр түүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт тэр итгэдэг итгэдэг байсан.
Олон жилийн дараа буюу 40 насандаа тэрбээр хэний ч боломжгүй гэж бодож байсан зүйлийг хийж чадлаа. Тэрбээр Кабо Вердегийн шигшээ багийг анхны ФИФА-гийн ДАШТ-д ахалж, тэмцээндээ хамгийн том амжилтуудыг үзүүллээ. Шигшээ баг нь Европийн аварга Испанийн баг, Урагвайн баг, Саудын Арабын багт хожигдоогүй бөгөөд алдарт Аргентины шигшээ багийг сандаргаж, хөлбөмбөг сонирхогч дэлхий нийтийг гайхшрууллаа.
Олон жилийн турш Возинха Лионель Мессиг алсаас л биширч, 2022 оны ДАШТ-ий үеэр тэрбээр Мессиг сая сая бусад хөгжөөн дэмжигчдийн адил телевизээр л харж, нэг л өдөр түүнтэй талбайд хамт тоглохыг мөрөөддөг байсан юм.
Энэхүү мөрөөдөл нь 2026 оны 7-р сарын 4-нд Майамид биелсэн.
Возинха энэ тоглолтонд өөрт байгаа бүхнээ өгсөн. Месси 29 дэх минутад гоол оруулсан ч Кабо Вердегийн баг бууж өгөхөөс татгалзсан. Тэд хоёр удаа хариу цохилт өгч, аварга Аргентиныг нэмэлт цаг руу шахав. Возинья найман гайхалтай хаалт хийж, 111 дэх минут хүртэл багийнхан тэсэж чадсан юм. Эцсийн дүнд Аргентин 3:2-оор хожлоо. Гэхдээ энэ тэдний хувьд хожигдол биш ялалт юм. 530 мянган хүн амтай арлын жижигхэн энэ улсын шигшээ баг хичээж чадвал хаа хүрч болдогыг дэлхий нийтэд харуулаа.
Автобусны жолооч, цахилгаанчин байсан тэрбээр толгойгоо өндөрт өргөөд талбайгаас гарч явав.
Тэр өөрийн шүтээнээ ялаагүй ч мөрөөдөл, шаргуу хөдөлмөр, зориг нь энгийн хүнийг хөлбөмбөгийн хамгийн том тайз хүртэл аваачиж чадна гэдгийг баталсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.