0

Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан цомыг гардан авах үеэр Испанийн шигшээ багийн залуу од Ламин Ямалтай (Lamine Yamal) цуг зургаа татуулсан охин бол түүний найз охин, Испанийн алдартай инфлүүнсэр Инес Гарсиа Сантос (Inés García Santos) юм.
Тэрбээр Испанийн Севилья хотоос гаралтай, загвар болон гоо сайхны чиглэлээр контент бүтээдэг, сошиал медиад сая сая дагагчтай алдартай инфлүүнсэр охин юм.
Өнөөдрийн байдлаар Инес Гарсиа 21 настай харин Ямал 19 настай.
Цахим орчинд тэднийг "дэлгүүрт карт нь уншихгүй байхад нь Ямал тусалж танилцсан" гэх цуу яриа гарч байсан ч Инес үүнийг үгүйсгэж, тэд анх сошиал медиагаар харилцаж танилцсан гэдгээ хуваалцаж байв. Инес Гарсиагийн Sports Illustrated сэтгүүлд өгсөн ярилцлагаар, тэд бие биенээ цахим орчноор мэддэг болоод 3 орчим жил болж байгаа аж. Тэд бодит амьдрал дээр уулзахаасаа өмнө олон сарын турш онлайнаар харилцаж, бие биенээ таньж мэдсэн байна.
Тэд 2026 оны 5-р сард Барселона клубийн улирлын хаалтын оройн зоогт хамт хүрэлцэн ирснээр үерхэж буйгаа албан ёсоор олон нийтэд зарласан юм.
Инес Гарсиа ДАШТ-ий турш Ламин Ямалыг тууштай дэмжиж, АНУ-д болсон бараг бүх тоглолтыг нь цэнгэлдэх хүрээлэнгээс Ямалын 19 дугаартай өмсгөлийг өмсөн үзэж сонирхсон. Испанийн баг Аргентиныг хожиж дэлхийн аварга болоход тэрбээр талбай дээр гарч, Ламин Ямал болон аваргын алтан цомтой хамт гэрэл зургаа татуулан баяраа хуваалцсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.