dobu.mndobu

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс танилцууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-21

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс танилцууллаа

2026 оны 8-р сарын 1-нээс Ховд, Баян-Өлгий аймгаас бусад аймаг, сумдын наадам зохион байгуулахгүй. Аймаг, нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа учраас 21 аймагт газар дээр нь ажиллана.
 

Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд уг орлого, зарцуулалтад аудитын шалгалт хийж, ил тод, нээлттэй танилцуулна.

Энэ жилээс эхлэн өндөр цолтой бөхчүүдээс давхар допингийн шинжилгээ авсан нь онцлог байсан бөгөөд улсын цолтой бөхчүүдээс допингийн зөрчил илрээгүй.

Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэ. Цогцолборыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын хандиваар байгуулах бөгөөд ирэх жилийн баяр наадмаар ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 20 мянга орчим хүн ажилласны дотор 5500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан хамтран ажилласан. Та бүхэнд талархал илэрхийлье.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.