dobu.mndobu

24 настай залуу таван жилийн хугацаанд марафонд оролцож 70 гаруй медаль авчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-24

24 настай залуу таван жилийн хугацаанд марафонд оролцож 70 гаруй медаль авчээ

24 настай Жин Янвэй төгсөлтийн баярын тайзан дээрээ алхах мөчдөө авсан медалиудаа мөрлөн гарч иржээ. Энэ нь түүний 2021 оноос хойш марафонд оролцож авсан 70 гаруй медиалууд ажээ.

Сиань хотын Замын хөдөлгөөний инженерийн дээд сургуульд суралцаж байгаа Жин өдөр бүр 15 орчим километр бэлтгэл хийдэг байсан бөгөөд заримдаа нэг сарын дотор 400 километр гүйдэг байжээ.

Гэхдээ тэр дээд амжилтын хойноос хөөцөлдөөгүй. Тэр илүү сайн сайхан ирээдүйн төлөө гүйжээ.

Жин эцэг эхээсээ илүү их дэмжлэг хүсэхийн оронд марафон гүйлтийн шагналын мөнгийг амьдралын өдөр тутмын зардлаа болгож, гэр бүлийнхээ санхүүгийн ачааллыг хөнгөвчлөхөд ашигладаг байна.

Их сургуульд сурч байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрбээр нийтдээ 7835 километр гүйсэн байна.

Зарим хүмүүс дипломтой төгсдөг бол харин Жин шаргуу хөдөлмөр, уйгагүй бэлтгэл, шийдэмгий байдал таныг төсөөлж байснаас чинь ч илүү өндөрт хүргэж чадна гэдгийг нотолсон нотолгоотой төгссөн юм.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.