0

Нигерийн нэгэн гудамжинд тэнүүчилж явсан хоёр настай Хоуп хүүг олоход гэр бүлийнхэн нь түүнийг мухар сүсгийн улмаас “чөтгөр шулам” хэмээн хаясан байжээ. Хүү найман сарын турш гудамжнаас хоолны үлдэгдэл олж идэж, хааяа идэх юм өгдөг танихгүй хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар амьд үлдэж чаджээ.
Хүнд хоол тэжээлийн дутагдалд орж, шингэн алдаж, үхлийн ирмэг дээр байсан түүнийг 2016 оны 1-р сард Данийн хүмүүнлэгийн ажилтан Аня Ринггрен Ловен хүүг олж буй зураг нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. Тэрбээр хүүг олоод, ус өгч, хөнжилд ороогоод, шууд эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд эрчимт эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Хоуп хүүгийн өвчин, зовлонгийн эдгэрэлт нь олон улсын энэрэн нигүүлсэхүй, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон юм.
Хүүг анх олох үеийн зураг олон улсын анхаарлыг татаж 1 сая гаруй доллар цугларсан бөгөөд Аня өөрийн үүсгэн байгуулсан буяны байгууллага болох Нигерийн Дельта бүс дэх "Land of Hope" хүүхдийн төвд бусад 90 гаруй хүүхдийн хамт аюулгүй, сайхан орчинд амьдарч байна.
Хоуп хүү төрөлхийн сонсголгүй боловч дохионы хэлээр маш амжилттай суралцаж, бага сургуулиа ангийнхаа хамгийн өндөр оноотой төгсөж, дунд сургуульд дэвшин суралцаж байна. Тэрбээр одоо 10 настай, спортод дуртай, маш идэвхтэй, эрүүл саруул өсөж торниж байгаа бөгөөд "Land of Hope" сангаас түүний хөгжил, боловсролыг бүрэн хариуцаж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.