0

Дэлхийн алдарт BTS хамтлаг АНУ-ын хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Грэммийн шагналд дуугаа нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгджээ.
Тус хамтлагийн зүгээс Грэммийн шагналын шалгаруулалтын систем Азийн уран бүтээлчдэд тэгш боломж олгодоггүй, ялгавартай ханддаг гэж үзсэн байна. Үүний улмаас шинэ бүтээлүүдээ тус шагналын төрөлд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэж мэдээлжээ.
BTS өмнө нь Грэммийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан ч эцсийн шатанд шалгарч, шагнал хүртэж байгаагүй. Тус хамтлагийн шүтэн бишрэгчид болон олон улсын хөгжмийн салбарын зарим төлөөлөгчид энэ асуудлыг удаан хугацаанд хөндөж ирсэн юм.
BTS нь 2020 онд “Dynamite” дуугаараа Грэммийн шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэр төрөлд нэр дэвшсэн анхны Өмнөд Солонгосын хамтлаг болсон түүхтэй. Мөн “Butter”, “Yet To Come” зэрэг бүтээлүүдээрээ дараагийн жилүүдэд нэр дэвшиж байв.
Хамтлагийн шийдвэр нь зөвхөн өөрсдийн амжилтын тухай бус, Азийн уран бүтээлчдийн олон улсын хөгжмийн шагнал гардуулах үйл явц дахь байр суурь, тэгш байдлын асуудлыг дахин хөндөж байна.
Гэхдээ уг мэдээлэлтэй холбоотойгоор BTS-ийн агентлаг болон Грэммийн шагналын зохион байгуулагчдаас албан ёсны дэлгэрэнгүй тайлбар одоогоор гараагүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.