dobu.mndobu

Г.Дамдинням: Шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргана

Г.Дамдинням: Шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргана

Шатахууны хомсдолтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна.

Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.

Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.

БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.

Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна.

Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн.

Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.