dobu.mndobu

Өнөөдөр тэгш дугаартай автомашинд 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинд 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгоно

Шатахууны нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2026.08.03/  мэдээлэл хийж, шатахууны хэрэглээг зохицуулах түр арга хэмжээг танилцуулсан билээ. 

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 4-нөөс 15-ны өдрийг хүртэл автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун түгээх бөгөөд нэг автомашинд нэг удаад 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй шатахуун олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нд улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 гэсэн тэгш тоогоор төгссөн автомашинууд 50,000 төгрөг хүртэлх шатахуун авах боломжтой.

Хуваарийн дагуу:

  • Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
  • Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Албаныхан иргэд, жолооч нарыг дээрх хуваарийг мөрдөн шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлж, зохицуулалтыг хэвийн хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.