dobu.mndobu

Жүжигчин Ким Сон О цуврал алуурчны дүрийн төлөө 20 кг жин хасжээ

Жүжигчин Ким Сон О цуврал алуурчны дүрийн төлөө 20 кг жин хасжээ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сон О 2016 онд нээлтээ хийсэн "Missing you" кинонд цуврал алуурчны дүр бүтээхийн тулд ердөө нэг сарын дотор 20 кг жин хассан тухайгаа ярьжээ.

Тэрбээр "Жингээ хассаны дараа би яг л Ки Бом болсон мэт санагдсан. Дүрийнхээ төрхийг бүрдүүлж чадсаны дараа жүжиглэлтдээ огт санаа зовохоо больсон" хэмээн хэлсэн байна.

180 см өндөртэй Ким Сон О зураг авалтын өмнө 72 кг жинтэй байсан бол дүрийн шаардлагын дагуу жингээ 52 кг хүртэл бууруулжээ.

Түүнтэй хамтран тоглосон жүжигчин Юн Жэ Мүн Ким Сон Огийн өөрчлөлтийг хараад "Яг л Холливудын жүжигчин Кристиан Бэйлийг харж байгаа мэт санагдсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Триллер төрлийн "Missing you" кинонд Ким Сон О, Юн Жэ Мүн, Шим Ын Кён нар гол дүрийг бүтээсэн бөгөөд тус кино 2016 оны гуравдугаар сарын 10-нд Өмнөд Солонгост нээлтээ хийж байжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.