0

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 5-9-ний өдөр Монгол Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд Ази тивийн төдийгүй олон улсын хүчирхэг багууд болох БНХАУ, БНСУ, Япон тэргүүтэй бүс нутгийн чансаа өндөр багууд болон Монгол, Тайвань, Хонгконг, Макаогийн шигшээ багууд өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсын шигшээ баг өнөөдөр (2026.08.05) эхний тоглолтоо Хонгконгийн багийн эсрэг хийлээ. Манай баг тоглолт эхэлсэн цагаас оноогоор илүүрхэж явсаар Хонгконгийн багийг 3:0 харьцаагаар буулган авав.
Тодруулбал, Нэгдүгээр үед: Монгол 25:17 Хонгконг,
Хоёрдугаар үед: Монгол 25:21 Хонгконг,
Гуравдугаар үед: Монгол 25:23 Хонгконг харьцаагаар тоглолт өндөрлөсөн юм.
Манай баг дараагийн тоглолтоо наймдугаар сарын 7-нд БНХАУ-ын багийн эсрэг хийнэ. Тэмцээн "Аса Арена"-д болж буй ба "PSN" телевизээр шууд дамжуулж байна.
Сонирхуулахад, Анх 1998 онд Макаод зохиогдсон тус тэмцээн 2 жил тутамд болдог. Монгол Улс өмнө нь 4 удаа (2000, 2008, 2015, 2017 онд) зохион байгуулж байсан. Манай шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, 2015, 2017 онуудад шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.
Энэ удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шигшээ багийн бүрэлдэхүүн:

-
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.