dobu.mndobu

"Тарвас хураах ажилд явна" гээд гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг хайж байна

"Тарвас хураах ажилд явна" гээд гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг хайж байна

Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвийн Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот хаягаас "Бага насны хүүхэд 2026 оны 8-р сарын 01-ний 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна" гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлага наймдугаар сарын 02-ны 20:40 цагт ОБЕГ-т иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн  нийт 78 хүн, хоёр морь, хоёр мотоцикл, есөн автомашинтайгаар 10 настай А охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Сураггүй болсон охины биеийн ерөнхий төлөв: Бор царайтай, 141 см өндөртэй, алга болсон үедээ цагаан өнгийн цамцтай, хар өнгийн өмд, ягаан өнгийн углааштай.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.