0

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болоод байгаа юм. Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.
Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр буй бөгөөд ажиллагаанд:
-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар;
-Онцгой байдлын 48 дугаар анги;
-Зэвсэгт хүчний 123 дугаар анги;
-Аймгийн Цагдаагийн газар;
-Буянт сумын Цагдаагийн хэсэг;
-Аймгийн Шүүх шинжилгээний газар;
-Сумын Мэргэжлийн анги;
-Ар гэрийнхэн гээд нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож байна.
Сураггүй болсон охины биеийн ерөнхий төлөв: Бор царайтай, 141 см өндөртэй, алга болсон үедээ цагаан өнгийн цамцтай, хар өнгийн өмд, ягаан өнгийн углааштай.
Иргэд та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.