0

Сүүлийн үед их, дээд сургуульд элсэх, гадаадад суралцах болон тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг чиглэсэн цахим залилан нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
МУИС болон бусад их, дээд сургуулийн багш, ажилтны нэрийг барьж, “сургуульд баталгаатай оруулж өгнө”, “сурагч солилцоогоор гадаад руу явуулна” гэх мэт худал амлалтаар иргэдээс мөнгө авч, хохироож байгаа аж.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дээрх аргаар иргэдэд 120 орчим сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас элсэлт, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн тухайн сургууль болон Боловсролын яамны албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөжээ.
Мөн баталгаагүй хувь хүн, цахим хаягт мөнгө шилжүүлэхгүй байх, “баталгаатай элсүүлж өгнө”, “тэтгэлэгт хамруулж өгнө” гэх амлалтад болгоомжтой хандахыг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.