dobu.mndobu

МАН дахь карьерт нь "шар гэрэл" ассан Ц.Анандбазар АЗХ-г Э.Галбадралаар дамжуулж авахаар улайрахын учир

МАН дахь карьерт нь "шар гэрэл" ассан Ц.Анандбазар АЗХ-г Э.Галбадралаар дамжуулж авахаар улайрахын учир

Монголын ард түмэн туйлдаж байна. Шатахуунд дугаарлаж, шар гэрлээ унтраах гэж колонкуудын гадаа хонон өнжин оочерлосоор. Энд гэхдээ зөвхөн төрийн зохицуулалт дутсан гэхээс гадна нефть импортлогч компаниудын "тоглолт" яваад байгаа нь тодорхой болсон. Олоод ирсэн шатахууныг нь "Сод Монгол" компани хав дарж монголчуудыг нэмж туйлдуулж буйг сайд Г.Дамдинням ил тод зарласан.  Гэхдээ энэ удаад автомашиных нь шар гэрэл ассан монголчуудын тухай бус, шатахууны хангамжийн талаар ч биш, харин МАН дахь карьерт нь "шар гэрэл" асаад буй Ц.Анандбазар АН дахь нөлөөллөө нэмэх гэж АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг самарч байгаа тухай өгүүлье.

Ц.Анандбазарыг ямар хүн бэ гэдгийг монголчууд андахгүй. Охид эмэгтэйчүүдийг айлгаж ичээсэн тухай бишгүй яригддаг. Бас Монголын хөлбөмбөгийн холбоог хэрхэн самарч байгаа талаар нь салбарынхан баримт нотолгоотой ярьсаар байгаа. Тэгвэл одоо АН-ын залуучуудын  байгууллага АЗХ-ны Ерөнхийлөгчид санаархахын учир юу вэ?

АЗХ бол АН-ын дэргэдэх хамгийн хүчтэй байгууллага. Тэр ч утгаараа улс төрийн нөлөөлөл асар өндөр. 2024 онд МАН-аас сонгуулийн тойрог авч чадаагүй Ц.Анандбазарт одоо улс төрийн хамгаалалт юу юунаас чухал байгаа. Тиймээс ч тэрээр өөрийн төлөөний хүнээр дамжуулж АЗХ-г авахаар шулуудсан бололтой.

Түүний төлөөний хүн нь АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Галбадрал юм. Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт дэд захирал хийж, МонАтом компанид удирдах алба хашиж явсан тэрээр яаж яваад Ц.Анандбазарын АН дахь тавиул болчихвоо гэдэг сонирхолтой. Энд мэдээж мөнгө, мөнгө, бас дахин мөнгө л нөлөөлсөн.

Э.Галбадралын төрсөн дүү Э.Цогбадрал бол Ц.Анандбазарын гарын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэддэг. Тиймдээ ч  Э.Цогбадралыг Богдхан уулын дархан цаазат газрын даргаар тавиулж байсан түүхтэй. Өдгөө   Бага тэнгэрийн аманд өндөр барилга дураараа барьж байгаа Э.Цогбадрал Ц.Анандбазарт ачийг нь хариулж АЗХ-г ахаараа дамжуулж авч өгөх гэж байгаа нь энэ.

Бага тэнгэрийн аман дахь барилгууд нь Монголын хуулийг уландаа гишгэн өндийхөд нь Ц.Анандбазарын дэмжлэг чамгүй өндөр гэдэг. Э.Цогбадрал ч энэ бизнестээ ахтайгаа хамтарч Тернатур, БЛМТУР гэх мэт компаниар дамжуулж барьж байгаа гэхээр ах, дүү хоёр хоёулаа Ц.Анандбазарын цэрэг болчихсон гэсэн үг. Мөн тэдний хамтрал зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.Залилангийн гэмт хэрэг хамсарч хийсэн тухай нь дээр дооргүй л яригддаг.

Ах, дүүс хамтран гадаад хөрөнгө оруулагчийн 700 сая төгрөгийг “Азын хүч РЛК” компаниараа дамжуулан залилсан хэргээр Мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Харамсалтай нь залилуулсан хүмүүс нь өр зээлд орж амиа хорлосон гэгддэг. Ийм л хүн өнөөдөр АЗХ-г удирдахаар Ц.Анандбазарын утсан хүүхэлдэй болчихоод улайран явж байна даа.

Гэтэл ийм хүн АЗХ-г удирдахаар явж байхад АН-ын залуус юу бодож явдаг юм бол. Тэднийхээр энэ нь тэгээд шинэчлэл юм уу, ухралт юм уу. Даанч өнөөх л мөнгөний нөлөөлөл ардчилсан залуусыг ч бас өмнөө сөхрүүлчих юм биш биз дээ.

Учир юу гэвэл Монголын ард түмэнд олдохгүй байгаа автобензинийг Ц.Анандбазарын "Сод Монгол" компаний АЗХ-ны төлөөлөгчдөд баруун солгойгүй тарааж байгаа юм байна.

50 гаруй сая төгрөгийн бензин талон авсан төлөөлөгчид арай Ц.Анандбазарт АЗХ-г бэлэглэчихгүй гэж найдъя.

Тэр Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэр, Мон Атом компанид удирдах алба хашиж явсан бол энэ удаад Ц.Анандбазарын төлөө үйлчлэхээр зүтгэж яваа нь энэ.

Өөрөөр хэлбэл, утасны үзүүрт хэн чиглүүлнэ Э.Галбадрал тэгж л хөдөлнө. Энэ удаад тэр АН-ын залуусыг Ц.Анандбазарт тушаахаар ирлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.