dobu.mndobu

18 настай гольфын ирээдүйтэй од Jessica Bang тархины цус алдалтын улмаас нас баржээ

18 настай гольфын ирээдүйтэй од Jessica Bang тархины цус алдалтын улмаас нас баржээ

Австралийн хамгийн залуу мэргэжлийн гольфчин Jessica Bang 18 насандаа тархины цус алдалтын улмаас харамсалтайгаар нас баржээ. Түүний нас баралтыг Австралийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфын холбоо буюу WPGA Tour of Australasia мэдээлсэн байна.

Bang Тайландын Бангкок хотод KLPGA Tour-ийн олон улсын сонгон шалгаруулалтад оролцохоор очоод, наймдугаар сарын 1-нд гэнэт ухаан алдан унажээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, тархины цус алдалт оношлогдсоны дараа мэс засал хийсэн байна. Гэвч биеийн байдал нь сайжралгүй, амьдрал дэмжих төхөөрөмжид байсан бөгөөд наймдугаар сарын 13-нд нас баржээ.

Jessica Bang ердөө 2025 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн гольфчин болсон ч богино хугацаанд авьяас, ур чадвараа харуулж чадсан юм. Тэр 2026 оны хоёрдугаар сард болсон Ford Women's NSW Open Regional Qualifying тэмцээнд мэргэжлийн тав дахь гараагаа хийж, сүүлийн тойрогт 8 under par буюу 65 цохилт гүйцэтгэн талбайн шинэ рекорд тогтоожээ. Улмаар тэмцээнд таван цохилтын давуугаар түрүүлж, анхны мэргэжлийн түрүүгээ хүртсэн байна.

Түүний энэхүү амжилтын дараа Австралийн гольфын хүрээнд “Rookie Bang” хэмээн нэрлэж, ирээдүйтэй залуу тамирчин хэмээн өндөр үнэлж байв. Түүний мэргэжлийн карьер дөнгөж эхэлж байсан бөгөөд KLPGA болон WPGA Tour-ийн цаашдын тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэж байжээ.

Гэвч ирээдүй нь гэрэлтэй байсан ердөө 18 настай тамирчны амьдрал ийнхүү гэнэт тасарлаа.

Jessica Bang-ийн үхэл Австралийн болон олон улсын гольфын ертөнцөд гүн эмгэнэл дагуулж байна. Залуу тамирчны авьяас, хичээл зүтгэл, гольфын замнал нь богино байсан ч түүний үлдээсэн амжилт спортын хүрээнд мартагдахгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.