dobu.mndobu

ЦЕГ: Хятад жуулчны үүргэвчнээс бэлэн мөнгө хулгайлсан гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ: Хятад жуулчны үүргэвчнээс бэлэн мөнгө хулгайлсан гэх хэргийг шалгаж байна

Гандантэгчэнлин хийдэд зорчсон БНХАУ-ын жуулчны үүргэвчнээс 2900 юань буюу 1.5 сая орчим төгрөг хулгайд алдсан хэрэг бүртгэгджээ.

Тус хэрэг энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд холбогдох шалгалтыг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас гадаадын жуулчдыг хариуцан ажиллаж буй хөтөч нарт олон нийтийн газраар аялагчидтайгаа зорчихдоо мөнгө, үнэт зүйлээ ил задгай авч явахгүй байх, цүнх, үүргэвчээ биедээ ойр байлгах, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөжээ.

Мөн аяллын үеэр сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ сайтар хамгаалахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.