dobu.mndobu

Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2500 ам.доллар буюу 10 гаруй сая төгрөг залилжээ

Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2500 ам.доллар  буюу 10 гаруй сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-нд "бусдад залилуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус дуудлагыг шалгахад Дорноговь аймгийн иргэн Х танилаараа дамжуулан Б-тэй холбогдож Филиппин улсаас гэрийн үйлчлэгч зуучлуулахаар тохирчээ. Тэрээр 2500 ам.доллар буюу 10 гаруй сая төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.

Иргэдийн ажил амьдралын хэв маяг өөрчлөгдөж, өдөр тутмын ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр гэрийн үйлчлэгч, асрагчийн үйлчилгээ авах хэрэгцээ нэмэгдэх болсон. Иймд гадаад улсаас гэрийн үйлчлэгч, асрагч зуучилж өгнө гэх нэрийдлээр иргэдээс мөнгө шилжүүлэн авах залилангийн тохиолдол бүртгэгдэж байна. 

Та гадаад улсаас ажилтан зуучилж өгөх зар, байгууллагын мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, гэрээ  болон холбогдох баримт бичгийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.