0

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намайг Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил нь АТГ-аас тодорхой асуудлуудаар шалгаж байсан. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд буусны дараа мөн 5 жил шалгасан. Нийтдээ 7 жил шалгасны дараа хууль зөрчсөн зүйл алга, гээд хэргийг хүчингүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгээд би олон улсын үйл ажиллагаа, хийх ажлаа хийгээд явсан.
Хүмүүс ойлгохдоо намайг хэрэг үйлдэж гарч явчхаад буцаж ирж байгаа юм байна гэж ойлгодог. Би 7 жил хангалттай шалгуулсан хүн. 2024 оны сонгуулийн өмнөхөн зохиомол хэрэг үүсгэн шүүхэд өгч, интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь жил гаруй шалгаад улс төрийн шалтгаантай гэж үзээд хүчингүй болгосон.
Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг хүн бол би. Хаана юу хийж яваагаа үргэлж хэлдэг. Надад хууль зөрчсөн зүйл огт байхгүй. АТГ-аас над руу залгаад "Ирээч" гэсэн. Тэр дагуу нь ирж асуултад нь хариуллаа. Ямар асуудлаар шалгаж байгаа тухайгаа хэлээгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.