dobu.mndobu

Туул голын урсгалд хөл алдан живж байсан хоёр хүүг аварчээ

Туул голын урсгалд хөл алдан живж байсан  хоёр хүүг аварчээ

Өсвөр насны хоёр хүүхэд Туул голд живэх гэж байна гэх дуудлага Нийслэлийн аврах ангид иржээ.

Дуудлагын дагуу тухайн үед завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан аврагчид шуурхай ажиллаж, Туул голын усанд сэлж байхдаа хөл алдан, 15–20 метр урсаж осолдох эрсдэлд орсон хоёр иргэнийг эсэн мэнд аварсан байна.

Аврагчид иргэн Е, 18 настай эрэгтэй, иргэн Э, 15 настай эрэгтэй нарыг уснаас гаргаж, аюулгүй болгожээ.

Иймд иргэд, тэр дундаа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ гол, нуурын усанд хараа хяналтгүй тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн газраас бусад хэсэгт усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.