dobu.mndobu

Архангай аймагт автомашин жалга руу унаж, 16-18 насны гурван хүн амиа алджээ

Архангай аймагт автомашин жалга руу унаж, 16-18 насны гурван хүн амиа алджээ

Архангай аймгийн Хашаат сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч, 16-18 насны гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Уулын жалга руу машин унаж, гурван хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн автомашин уулын жалга руу унаж, ослын улмаас 16-18 насны гурван иргэн газар дээрээ нас барсан нь тогтоогджээ.

Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр холбогдох байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэдийг орон нутагт, тэр дундаа засмал болон шороон замд хөдөлгөөнд оролцохдоо хурд, замын нөхцөлд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.