dobu.mndobu

BTS “Swim” дуугаараа MTV VMA-ийн хоёр номинацид нэр дэвшжээ

BTS “Swim” дуугаараа MTV VMA-ийн хоёр номинацид нэр дэвшжээ

K-pop-ын дэлхийн алдарт BTS хамтлаг энэ жилийн MTV Video Music Awards (VMAs)-ийн хоёр номинацид нэр дэвшжээ.

MTV-ээс зарласан нэр дэвшигчдийн жагсаалтад BTS хамтлагийн тав дахь студийн цомог “ARIRANG”-ийн гол дуу болох “Swim”-ээрээ “Оны дуу” болон “Шилдэг K-Pop” гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн байна.

Энэ жилийн VMA-д K-pop уран бүтээлчдээс BTS-ээс гадна BLACKPINK-ийн Lisa, Jisoo, мөн CORTIS, KATSEYE, LE SSERAFIM зэрэг уран бүтээлч, хамтлагууд нэр дэвджээ.

BLACKPINK-ийн Lisa Японы жүжигчин Кентаро Сакагачитай хамтран бүтээсэн “Dream” дуугаараа нийт дөрвөн номинацид нэр дэвшсэн байна. Тодруулбал, “Шилдэг поп”, “Шилдэг K-Pop”, “Шилдэг зураг авалт”, “Шилдэг монтаж” төрөлд өрсөлдөх аж.

Харин CORTIS “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Шилдэг K-Pop”, KATSEYE “Шилдэг K-Pop”, “Шилдэг бүжиг дэглэлт” номинацид тус тус нэр дэвшжээ.

Мөн BLACKPINK-ийн “JUMP”, BTS-ийн J-Hope болон LE SSERAFIM-ийн хамтарсан “SPAGHETTI” дуунууд “Шилдэг K-Pop” төрөлд нэр дэвшсэн байна.

Jisoo Британийн One Direction хамтлагийн гишүүн асан Zayn-тай хамтран гаргасан “Eyes Closed” дуугаараа “Шилдэг визуал эффект” номинацид өрсөлдөхөөр болжээ.

Энэ жилийн MTV Video Music Awards есдүгээр сарын 27-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Peacock Theater-т болно.

Өнгөрсөн жилийн VMA-аар BLACKPINK-ийн Rosé болон Bruno Mars нарын хамтарсан “APT.” дуу “Оны дуу” шагналыг хүртсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.