0

Мексикт усан доорх агуйд сураггүй алга болсноос хойш 15 хоногийн дараа 31 настай загасчин Эрасто Крисанто Вальдесыг аврагчид эсэн мэнд олж аварчээ.
Тэрбээр 7 дугаар сарын 23-нд Сан-Франсиско-Ла-Пас бүс нутагт аавтайгаа хамт сенот буюу байгалийн карст цооногт загачилж байгаад усан доорх гарцаа алдан төөрсөн аж.
Олон улсын мэргэжилтнүүд хамтарсан эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулсны эцэст 8 дугаар сарын 7-нд буюу 15 дахь өдөр нь гадаргуугаас 100 гаруй метрийн гүнд орших агаарын хөндийтэй агуйнаас түүнийг олжээ.
Аврах багийнхан түүнийг хэдийнэ нас барсан гэж бодож байсан ч ийнхүү амьд гарч ирсэн нь жинхэнэ гайхамшиг боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.