dobu.mndobu

Өнөөдөр COP17 бага хурлын цэнхэр бүсэд "Fashion for Land" хуралдаан, загварын шоу болно

Өнөөдөр COP17 бага хурлын цэнхэр бүсэд "Fashion for Land" хуралдаан, загварын шоу болно

COP17 -ийн хүрээнд  "Fashion for Land" хуралдаан, загварын шоу өнөөдөр 15:00 цагаас цэнхэр бүсийн Met23 павильонд зохион байгуулна

Тус арга хэмжээнд дэлхийн алдарт LVMH группийн охин компани Loro Piana-гийн гүйцэтгэх захирал зэрэг олон улсын болон Монголын төр, хувийн хэвшил, бизнес, хувцас загварын салбарын төлөөлөгчид оролцоно.

Байгальд ээлтэй, тогтвортой байгалийн ширхэгт бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээ нь газрын доройтлыг бууруулах, малчдын амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцэх юм.

Fashion4land хуралдаан, загварын шоугаар дамжуулан газар нутаг, бэлчээр, малчдын амьжиргаа, байгалийн гаралтай ширхэгт бүтээгдэхүүн болон тогтвортой загварын салбарын уялдаа холбоог олон улсын түвшинд онцлон харуулна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.