dobu.mndobu

МУГТ Ц.Раднаа Мастеруудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

МУГТ Ц.Раднаа Мастеруудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

БНСУ-ын Дэгү хотноо үргэлжилж буй 2026 оны Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа алтан медаль хүртлээ.

Тэрбээр 90-ээс дээш насны эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд өрсөлдөж, түрүүлэн дэлхийн аваргын алтан медалийн эзэн болсон бөгөөд тус тэмцээн Дэгү хотод наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм.

Ц.Раднаа нь Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд 2024 оны ДАШТ-ий 90-95 насны ангиллын 100 метрийн төрөлд 17.51 секундээр түрүүлж, тухайн тэмцээний аваргын рекордыг шинэчилж байжээ.

Мөн 2025 оны Мастеруудын дэлхийн аваргын тэмцээнд 90-94 насны ангиллын 200 метрийн зайд 37.12 секундын амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд 400 метрийн төрөлд аваргын рекорд шинэчилсэн амжилт үзүүлсэн байна.

Ийнхүү 90 гарсан насандаа дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж буй Ц.Раднаа дахин нэгэн том амжилтаар медалийн сангаа арвижууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.