0

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ, цус гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай эрэгтэйг хамт архидан согтуурч байсан 50 настай эрэгтэй “Г” хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээгээд, хэргийн газраас зугтсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг эрэн сурвалжилж, улмаар олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас архидан согтуурсны улмаас иргэд гэмтэх, өвчлөх, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэйг анхаарууллаа.
Иймд иргэдийг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, аливаа маргаан зөрчлийг тайван замаар шийдвэрлэж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.