dobu.mndobu

Шинэ хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид дөрвөн улиралтай хичээллэнэ

Шинэ хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид дөрвөн улиралтай хичээллэнэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орж, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд шинэ зохицуулалтыг мөрдөхөөр болжээ.

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар хичээлийн жилийн шинэ бүтцийг баталсан байна.

Өмнөх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд гурван улиралтай хичээллэж байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байв. Энэ нь сурагчдад ачаалал ихтэй, улирлын амралтын хуваарьтай холбоотойгоор эцэг, эхчүүдээс санал, шүүмжлэл гарч байсан юм.

Тиймээс эцэг, эхчүүдийн саналыг харгалзан хичээлийн жилийн бүтцийг шинэчилж, дөрвөн улиралтай болгон өөрчилжээ.

Шинэ бүтэц нь сурагчдын хичээлийн ачааллыг улирлын турш жигд хуваарилах, амралтын хугацааг зохистой зохион байгуулахад чиглэж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжинэ.

Ингэснээр шинэ хичээлийн жилд сурагчид өмнөхөөсөө өөр улирлын зохион байгуулалтаар хичээллэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.