dobu.mndobu

Байрныхаа коридорт бензин хадгалж байсны улмаас гал гарчээ

Байрныхаа коридорт бензин хадгалж байсны улмаас гал гарчээ

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарчээ.

Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.