dobu.mndobu

Ц.Сандаг-Очир: COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүллээ

Ц.Сандаг-Очир: COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүллээ

Цөлжилттэй тэмцэх олон улсын бага хурал болох COP17-ын үр дүнгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв. Мөн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-д 45 төсөл хэрэгжүүлэхэд зориулан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлагдлаа. 

Түүнчлэн Люксембург Улстай хамтран Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын шинэ механизмыг бий болгохоор ажиллаж эхэллээ.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Уугуул иргэдийн бүлэг (Indigenous Peoples Caucus) болон Орон нутгийн иргэд, хамтын нийгэмлэгийн бүлэг (Local Communities Caucus) анх удаа албан ёсны уулзалтаа Улаанбаатар хотноо зохион байгуулав.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэснээр, энэхүү хурлын үр дүнг зөвхөн зарласан амлалт, санаачилгаар бус, санхүүжилт бодитой, үр дүнтэй төслүүдэд хүрч, хэрэгжиж чадсан эсэхээр нь үнэлэх учиртай гэлээ.

Дараагийн COP18 ирэх 2028 онд Египет Улсад зохион байгуулагдана" гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.